Богд Ар хорооллын галаас 66 иргэнийг аварчээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхарт гал гарчээ. Дуудлага өнөөдөр /2021.02.04/ өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed